ugiidalai

БИДНИЙ ТУХАЙ

Манай Өгий далай ресорт нь 2006 оноос Монгол ёс заншил, соёл урлаг, үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газрууд Өгий нуураа сурталчлан таниулах зорилгоор амрагч жуулчдаа тасралтгүй хүлээн авч үйл ажиллагаагаа өргөтгөн шинэчлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч зочдын тав тухыг эрхэмлэн жил ирэх бүр шинээр бүтээн байгуулалт хийж хөрөнгө оруулалтаар үйл ажиллагаагаа өргөжүүлэн ресорт болон ажиллаж байна.

Манай бааз нь Улаанбаатар хотоос 320км зайд орших Өгий нуурын зүүн урд эрэгт байрладаг. Цэвэр тохилог орчин 24 цагийн харуул хамгаалалттай амрагчдын аюулгүй байдлыг ханган ажилладаг. Өгий нуурын мандал болон жаргаж буй нарны үзэсгэлэнт туяаг тольдон усны чимээнд амрах тохилог цомцог гэр, энгийн монгол гэрүүдийг бид танд бэлдсэн ба хүйтэн сэрүүн бороотой өдрүүдэд аялагч амрагчдын тав тухыг алдагдуулахгүй байлгах халуун хүйтэн ус, бохирыг дотроо шийдсэн энгийн болон люкс хауснууд ч бий. Мөн жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах 30-40 аялагч амрагч зочдыг хүлээн авах хүчин чадалтай люкс зэрэглэлийн зочид буудлын өрөөнүүд ч бэлдсэн ба 150-200 хүн хүлээн авах хүчин чадалтай тохилог, орчин үеийн шийдэл бүхий рестораныг барьж байгуулаад байна.

Энэ бүх байгууламжийн бохир усыг цэвэршүүлэх ажлыг байгаль орчинд ээлтэй ОХУ-ын Астра 50 загварын цэвэрлэх байгууламжаар шийдвэрлэн үлгэр жишээ бааз болон ажиллаж байна.