Монгол гэр
Шалны халаалттай, тохилог уламжлалт монгол гэр. Гэр бүл, найз нөхөдтэйгөө нуурын эрэгт амраарай.
- Өглөөний цай
- Шалны халаалт







Өвлийн аялал · Өгий нуур
Мөсний баяр, гэрэлтсэн мөсөн баримал, мөсний загасчлал, морин чарга — өдөржин мөсөн дээр наадаад, шалны халаалттай цомцог гэртээ дулаахан амраарай.
-2°C
Үүлэрхэг · Мэдрэгдэх -7°
18:30-д шинэчилсэн · Open-Meteo
Өвлийн аялал
Өвөл Өгий нуур зузаан мөсөөр хучигдаж, баазын урд талбай өвлийн наадмын талбай болдог. Ugii Winterland 2026 наадмаар мөсөн баримал шөнөжин өнгө өнгөөр гэрэлтэж, хүүхдүүд мөсөн гулгуураар гулгаж, мөсөн дээр шагай харваж, тэшүүрийн уралдаан, морин чарга, эмнэг сургах үзүүлбэр болж, оройдоо майхан дотор бүжиглэлээ.
Өвөл бааз зөвхөн мөсний баярын үеэр ажилладаг. Тэр үед цомцог гэр, байшин, буудлын өрөөнүүд шалны халаалттай тул хүйтэн өдрүүдэд ч дулаахан. Өвлийн захиалгыг утсаар авна.
Байрлах
Шалны халаалттай, тохилог уламжлалт монгол гэр. Гэр бүл, найз нөхөдтэйгөө нуурын эрэгт амраарай.
Шалны халаалттай, 2–6 ортой гэр. Олуулаа хамт байрлахад тохиромжтой.
Дотроо 00, шүршүүртэй, шалны халаалттай модон байшин.
Нуур руу харсан, үзэмж нь саадгүй буудлын тохилог өрөө. Дотроо 00, шүршүүртэй, шалны халаалттай.
Check-in 13:00 · Check-out 12:00 · Ирэхээс 14 хоногийн өмнө цуцалбал төлбөрийг 100% буцаана.
Зургийн цомог
Үйл ажиллагаа
Хоол

Нутгийн малчдын мах, сүү цагаан идээгээр бэлтгэсэн өглөө, өдөр, оройн хоол. Нуурын загасаар хийсэн тусгай цэс. 150–200 хүний хүлээн авалт, DJ, хөгжим, LED дэлгэцтэй — шинэ жил, хурим найрын захиалга авна.

Нуурын эрэг дээрх задгай шорлог, хорхог. Оройн нар жаргахыг шарсан махны үнэрийн дунд угт.
Бидний тухай
Өгий далай ресорт 2006 оноос Монгол ёс заншил, соёл урлаг, үзэсгэлэнт байгаль, түүх дурсгалт газрууд, Өгий нуураа сурталчлан таниулах зорилгоор жуулчдыг тасралтгүй хүлээн авч байна. Улаанбаатараас 350 км зайд, Өгий нуурын зүүн урд эрэгт байрладаг, 24 цагийн харуул хамгаалалттай.

Өгий нуур бол Рамсарын конвенцоор хамгаалагдсан намгархаг газар. Бид нуурын эрэг дээр ажилладаг тул байгальдаа ээлтэй байхыг хичээдэг.
Бохир усыг Astra 50 цэвэрлэх байгууламжаар цэвэршүүлж, нуур руу бохир ус алдахгүй.
Морин чарга, шагай харваа, эмнэг сургах зэрэг нутгийн малчдын уламжлалт тоглоом, наадмыг зочдод таниулдаг.
24 цагийн харуул хамгаалалттай, цэвэр тохилог орчинд амрагчдын аюулгүй байдлыг ханган ажилладаг.
Баазын зураг
Дугаар дээр дарж дэлгэрэнгүйг харна уу. Томруулж, жижигрүүлж болно.
Зочдын сэтгэгдэл
4 сэтгэгдэлд үндэслэв
Энд харагдаж буй нь жишээ сэтгэгдэл бөгөөд удахгүй зочдын бодит сэтгэгдлээр солигдоно.
Сошиал
Бидэнтэй Facebook-ээр нэгдээрэй
Өгий далай ресортын шинэ мэдээ, бичлэг, наадам арга хэмжээ, хямдралын мэдээллийг манай Facebook хуудаснаас шууд хараарай.